Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 12-р сарын 3-р арав хоногийн тойм бичвэр
2021 оны 12-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022-01-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 12-р сарын Гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -8.8-17.1 градус хүйтэн, бусад нутгаар -13.4-18.9 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Төгрөгт 3, Баянтоорой, Баян-Уулд 2, Алтай , Дарив 1 градус дулаан, бусад сумдад -0-8 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Хөхморьт, Бигэр, Гуулин, Дэлгэр, Жаргалан, Халиун, Цогтод -28, Есөнбулаг, Дарив, Тайширт -27, Бугат, Баянтоорой -26, Шаргад -25, Цээл, Баян-Уулд -24, Тонхил, Чандмань -23, Төгрөг -22, Алтай -19 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -10-18 градус хүйтэн, бусад нутгаар -14-19 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтай 9, Тонхил 8, Бугатад 6, Тооройд 6, Баян-Уул, Цээлд 4, Дарив, Эрдэнэ , Есөнбулагт 3, Бигэр 2, Жаргалан, Хөхморьтод 1, градус дулаан, бусад нутгаар 0-2 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн бага температур Цогт, Гуулинд -33, Тайширт -30, Есөнбулаг, Бугат -29, Баянтоорой, Хөхморьт Баян-Уул, Бигэр, Шаргад -28, Тонхил -27, Чандмань, Цээлд -26, Алтай -22, градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим сумуудад хур тунадас орсон ба Тайширт 0.2 мм, Бугат, Бигэр, Дарив, Дэлгэр, Хөхморьт 0.0 мм хур тунадас орсон байна.
Салхины хамгийн их хурд Тонхилд 18 м/с, Цээл, Бугат 15 м/с, Есөнбулаг, Дарив, Баян-Уулд 14 м/с, бусад сумдад 5-12 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-7 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2021 оны 12-р сарын 31-ны байдлаар Цогт, Тайшир , Хөхморьт 0 см зузаан, Цогт 5-9, Дэлгэр 1-4 баллын бүрхэц тогтсон. Говь-Алтай аймгийн нийт нутгийг 20 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт тодорхойлсон газар байхгүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /